Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо аян замд гарах гэж байна. Энэхүү айлчлал Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцах, үр дүнд хүрэх ач холбогдолтой айлчлал болно гэдэгт итгэл дүүрэн байна.
