Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Лхагвадоржийг олонхын саналаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаас гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2021.11.30/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг даргаар томилох тухай захирамжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.

НАМТАР:

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
  • 1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль
  • 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр
  • 2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал -2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
  • 2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байна.

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
  • 2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
  • 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
  • 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
  • 2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
  • 2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
  • 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.