Ковидын цар тахлын үед хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютерийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Хэрх, Түнхэл тосгоны эрүүл мэндийн төв, “Ачит анирлуулагч” өрхийн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн цахим шилжилтэд төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамруулж, чанартай тусламж үйлчилгээ,шуурхай, хялбар байдлыг бэхжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд суурин компьютер нэн шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 42 хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 69 ширхэг суурин компьютерийг бүх сумд, тосгон, өрхийн эмнэлгүүдэд өгнө. Эхний ээлжийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютерийг хүлээлгэн өглөө. Хэрэгцээ, шаардлагад нийцсэн эдгээр зүйлсийг ашиглаж, иргэд маань үйлчилгээгээ шуурхай авч, эрүүл мэндэд нь тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
