Сэлэнгэ аймгийнхаа сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүн амынх нь тоотой уялдуулж хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютер хүлээлгэн өгөх ажил Баруунбүрэн, Орхон суманд үргэлжилж байна.Баруунбүрэн сумын эмнэлгийн хамт олон цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бэлэн байдал, нөөц бүрдүүлэлт, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхийг зорин ажиллаж байгаа аж. Сумын эмнэлгийн хамт олон 3200 гаруй иргэндээ хүрч ажиллах, иргэдийнхээ мэдээллийг цахимжуулахад компьютер нэн шаардлагатай байсныг онцоллоо.Сэлэнгэ аймгийн Орхон сум 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 222-р зарлигаар байгуулагдсан түүхтэй. Хамгийн сүүлийн тооллогоор 2310 хүн амтай бөгөөд үүнээс 1196 эрэгтэй, 1114 эмэгтэй 700 өрх бүртгэлтэй. Эрүүл мэндийн төв нь 17 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажилд идэвх санаачилгатай ажиллаж байгаа хамт олонд талархал илэрхийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.