Дэлхийн 120 гаруй оронд 5000 салбартай, 100 жилийн түүхтэй нийгмийн сайн сайхны төлөө залуусын нэгдэл JCI байгууллагын JCI Монголын “TOYP” шагнал хүртсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй JCI Монголын залуусдаа улам өндөр амжилт хүсч, талархал илэрхийлье. Монголын хөгжлийн хүч болох боловсролын салбар, хүүхэд багачуудад амьдралын тэгш гарааны боломжийг боловсролоор олгохын төлөө улам их хичээн зүтгэх болноо.
