2021.11.21-ний өдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж ✅Засаг даргын тамгын газар,✅Хөтөл Эрүүл мэндийн төв,✅Номгон Эрүүл мэндийн төв,✅Номгон Ерөнхий боловсролын сургууль,✅1-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажиллах үеэр✅ Хөтөл Эрүүл мэндийн төвд 2 ш Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 3 ш комьпютер, ✅Номгон Эрүүл мэндийн төвд 1 ш Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 2 ш комьпютерийг хүлээлгэн өглөө. 👍 Сайхан суманд чухал ач холбогдолтой Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Түр хамгаалах байрны тохижилт, Спорт цогцолборын төсвийн саналыг хүлээлгэн өгч, Хөтөл Эрүүл мэндийн төвийн статусыг нэмэгдүүлж “Нэгдсэн эмнэлэг” болгох саналыг албан ёсоор уламжиллаа. Бидний энэхүү саналыг дэмжиж цаашид сум, орон нутгийн хөгжлийг дэмжих олон чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Ч.Ундрам гишүүнд Сайхан сумын ЗДТГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.