Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва Хөдөлмөрийн баатар боллоо.1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. "Тамгагүй төр" жүжгийн Эгрэгэ өрлөг, "Атга нөж" жүжгийн Хөхөчү, "Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фролло хамба, “Тэнгэрийн хүү” жүжгийн Лүүсүү ван гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон "Мандухай сэцэн хатан" киноны Ибрай тайш гэх мэт Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн олон дүрээрээ бид бүхэндээ танигдаж, гайхалтай авьяасыг нь бишрэн хүндэтгэдэг. Танд баяр хүргэж, урт насалж удаан жаргахыг хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.