Ерөнхий боловсролын сургуулийн сургалт тахимаар дагнан хичээллэдэг байсан бол цар тахлын улмаас цахим сургалтыг хослуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Боловсролын салбарт шинэ арга зүй болсон цахим сургалтын системийг хэрхэн зохион байгуулах талаар нэгэн сонирхолтой сургалт Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд болж байна.Энэхүү сургалтанд 77 цэгээс 618 багш оролцлоо. А1 лицензийн эрхийн дагуу платформд суурилсан хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх сургалтыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Майкрософтын ажилтан Н.Заяа Сэлэнгэ аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан зохион байгуулахаар болсон. Энэ удаа багш нар цахим сургалтыг зохион байгуулахдаа юу анхаарч ажиллах ёстойг заах бол дараагийн удаа хүүхдүүдээ хэрхэн зохион байгуулах, яаж оролцуулж, үр дүнтэй байх талаар заах аж.Сэлэнгэ аймгийн багш нарыг платформд суурилсан сургалтад хамруулж буй Н.Заяа багшийн сургалтын мэдээллийг дараах линкээс авна уу. https://m.youtube.com/c/ZayaNaidandorjTech

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.