Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ харамгүй зориулан тууштай хөдөлмөрлөсөн Чингэлтэй дүүргийн иргэн Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Театрын нэрт найруулагч Батмөнхийн МУШГИА танд МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН цол тэмдгээр шагнагдсан явдалд халуун баяр хүргэе. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нартаа “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол тэмдгээр энгэрээ мялаасанд давхар давхар баяр хүргэе. Эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, үр хүүхэд, төр түмнийхээ өмөг түшиг нь болж урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.