УИХ-ын гишүүн Ч.Ундрам 2021.11.17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ажиллаж ИТХ-ын дарга Б.Энхбат, Засаг дарга Р.Батжаргал, Засаг даргын орлогч Ө.Жавхлантөгс нар сумын бүтээн байгууллалтын ажлууд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцууллаа. Ажлын айлчлалын үеэр цэвэрлэх байгууламж, бохирын станц, ЕБС-ийн дотуур байр, хүүхдийн хоолны газрын их засварын ажилд шаардлагатай төсвийг бусад гишүүдтэй хамтран ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэхээ амлалаа. Мөн ЭМТ-д 3ш компьютер, 2 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч гардуулж өглөө. Сумын нийт иргэдийн өмнөөс таньд ажлын өндөр амжилт хүсье.
