Барилга засварын цех энэ оны барилга угсралт, засварын болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлаа одоогоор 80 хувь гүйцэтгээд байгаа аж. Нийт гүйцэтгэсэн ажлын 64.2 хувийг барилга угсралт, хөрөнгө оруулалтын ажил, 15.8 хувийг барилгын урсгал засварын ажил эзэлж байгаа юм. Төлөвлөгөөт ажлыг Барилга угсралт, Засвар, засал чимэглэл, Цахилгаан шугам сүлжээ, Металл хийц, Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсэг гүйцэтгэжээ. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цайны газрын шинэчлэл, Захиргаа, аж ахуйн цехийн байрны өргөтгөл, 9, 11, 17-р туузан дамжуулагчийн галерейн шалны их засвар, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн гараашийн үерийн ус зайлуулах сувгийн шинэчлэл, Спорт цогцолборын “Хангарь”-д сэргэлтийн баазын хоолны заалны барилга, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн дээж бэлтгэлийн байрны барилга угсралт гэх мэт ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй, ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн, төсөлт ажлын хүрээнд Строй-инвест ХХК-иас шилжүүлэн авсан хуучин барилгуудын их засвар, “Эрдэнэт” соёл, спортын цогцолборын барилгын ажил 50-80 хувийн гүйцэтгэлтэй явна.
