Сэлэнгэ аймагт 2021 онд Монгол улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 55 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв батлагдлаа. Сумдын нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг 389,9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 8,8 тэрбум төгрөг, үүнээс урсгал зардал санхүүжүүлэх 560,1 сая төгрөгийг баталсан.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Цээл, Угтаал, Баянхангай чиглэлийн 192 км авто замын зураг төсвийг хийлгэх 1,1 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Ерөнхий боловсролын бүх сургуульд физикийн хичээлийн лабораторийн хэрэглэгдэхүүнд 800 сая төгрөг, бүх сумдад усалгааны систем 250 сая төгрөг гэх мэтчилэн бүх сумыг хамарсан шийдлүүд мөн байгаТөсөвт хамтран ажилласан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нартаа Сэлэнгэ нутгийн ард иргэдийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.
