Герман эдийн засгаараа дэлхийд 4 т орж буй хүчтэй , нөлөөтэй орнуудын нэг гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэх бизээ. 🔍МЭ ний 100 оноос эхлэн түүх нь тооцогдох энэ агуу гүрэн, 83 сая хүн амын тоогоороо Европтоо 2 т ордог. 16 муж улсуудад хуваагдана. Санхүүгийн төв болох Франкфурт хотод ажлаар хэд хоног ажиллалаа. Сүүлийн 2 жил хөл хорио гэсээр байгаад гадагшаа явах боломж гарсангүй. Тэгээд аялалын тэмдэглэлээ хуваалцъя гэж бодлоо. 😊🙌Энэ хотод Германы хамгийн том банк, санхүүгийн байгууллагууд, 🧮🗞📍📈🕒хөрөнгө оруулалтын сангууд, томоохон компаниудын төв нь төвлөрдөг хот гэж хэлж болно. Баруун Германы хотууд бусад хотуудаасаа бүхий л хөгжил болон хүмүүсийн амьдралын хэв маягаараа их гоё шүү.Герман анх ирэхэд хүйтэн, зэврүүн тиймэрхүү орон санагддаг байсан үнэндээ олон удаа ирээд олон хүнтэй уулзаж энэ улсыг илүү таних тусам соёлыг нь ойлгож илүү их хүндэлдэг болсоон. 😊Хамгийн сүүлд 3 жилийн өмнө ирснээс хойш Ковидын нөхцөл байдлыг эс тооцвол энэ хот бараг л өөрчлөгдөөгүй санагдлаа.👈Харин энэ удаа найзуудынхаа ачаар зөвхөн хотын төвөөр биш хотоосоо 30 мин с 1 цаг давхиад хүрэх дарсны талбай, эртний цайзуудаар зочлох боломжтой болж энэ хотыг өөр нүдээр харах боломжтой боллоо шүү. Германд хурдны зам дээр хурдны дээд хязгаарлалт байдаггүй машиныхаа хүчийг жинхэнэ сорьж болдог 🏎газар шүү. кк. За тэгээд Германчууд Герман машинаа л унана шүү дээ. Такси нь хүртэл бензүүд л явж байдаг. Дарсны 🥂🥂төрлүүд аль төрлийн усан үзэм тэр нутагт илүү ургадагаараа алдартайгаас шалтгаалан өөр өөр байдаг. Австрали шираз, рөүз вайн төрлүүд ихээр байдаг бол энд гайхалтай сайхан амттай риеслинг , алимны винонууд их байна. Маш сайн мэддэг хүмүүсийн хажууд Вайны мэдлэг сайтай биш үнэндээ, Австралид байхдаа л энэ олон төрлүүдийг сайн ялгадаг болж сайн вайыг хэрхэн амталж уух 😋г.м соёлд суралцаж эхэлсэн. Байгаль, ой модоо хадгалж үлдэхийн тулд 86 сая хүн амд хэдийгээр дахиад илүү их орон сууц, бүтээн байгуулалтууд хэрэгтэй байгаа ч хязгаарласан бодлого хэрэгжүүлдэг. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн үнэ нь өссөөр байгаа улс. Ер нь хаа сайгүй л ҮХХ ийн үнэ маш их өсч байна даа. Маш их модтой ч гэсэн модоо боловсруулах зардал мөн ажиллах хүчний зардлаас болоод Хятад руу явуулаад буцаагаад боловсруулаад авдаг гэж байгаа. Урд хөршид үүссэн түгжрэлээс болоод материалуудаа авч чадахгүй байдалтай. Хаа сайгүй л нөхцөл байдал иймэрхүү байгаа. Бас л амаргүй цаг үеийг бизнес эрхлэгчид туулж байна даа. Хүн амынх нь 80% 🔍орчим нь орон сууц түрээсэлж амьдардаг. Худалдаж авах нь маш үнэтэй хөрөнгө оруулалт учраас.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.