2022 оны 1-р сарын 1-ээс анхан шатны эмнэлгүүд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох санхүүжилтийн хэмжээг 2 дахин нэмэхээр боллоо. Үүнд зориулж Засгийн газраас улсын төсөвт 87 тэрбум орчим төгрөгийг тусгаад буй. 📍 Мөн анхан шатны эмнэлгүүд маань 4 төрлийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтээр үзүүлэхээр боллоо. 📍 Дээрх 2 шийдвэр гарснаар сум, өрхийн эмнэлгүүд ажилтнуудынхаа цалинг нэмэх боломж бүрэн бий болно. 📍 Нөгөө талаар анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар дараа дараагийн шатлалын эмч, ажилтнуудын ачаалал буурах давуу талтай. 📍 Сүүлийн 4 жилийн хугацаанд төрөөс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг тогтмол 2 дахин нэмсээр ирсэн. Гэвч энэ нь эмч нартаа, тусламж үйлчилгээндээ биш эм, эмнэлгийн хэрэгсэл тендерээр нийлүүлдэг цөөн компанид очсоор иржээ. 📍 Өөрөөр хэлбэл хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилтнуудынхаа цалинг нэмэх бүрэн боломжтой. Мөнгө нь бий. 📍 Гэвч эрүүл мэндийн салбарт засаглалын хямрал нүүрлэсэн байгаа нь зарим худалдан авах ажиллагаа, удирдлагын багийн үйл ажиллагаанаас харагдаж буй. 📍 Эмнэлгүүд ТУЗ-өө байгуулах, бие даасан менежментээр өрсөлдөх, худалдан авах ажиллагааг зах зээлийн бодит үнээр зохион байгуулах нь чухал байна. 📍 Яг энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө боловсруулах чиглэлийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Засгийн газарт өгсөн. Удахгүй бидэнд танилцуулж, батална.📍 Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг тайлангаа танилцуулж, үр дүнг мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.