Өнгөрсөн шөнө Тасганы голын зурвас 5ш нарс, 5 бут голтбор, тавилгана мод дайрсан байна. Чингэлтэй дүүргийн замын цагдаад мэдэгдэн эзэн холбогдогчийг хайж байна. Энэ модыг 3 жил арчилж тордож байгаа, гэтэл ганц шөнийн дотор шүүрдээд хаях юм.Арваннэгдүгээр сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гэмтэл маш ихээр учруулдаг. Явган зорчигчид л гэхэд зуны урин дулаан цагт зүлгэн дээр гишгэхгүй хэр нь өвөлдөө дуртай газраараа алхаж туучдаг. Ер нь автомашины осол аваараас үүдэлтэй гэмтэл зонхилдог. Тэр дундаа баяр ёслолын үеэр осол аваар нэмэгдэж, тэр хэрээр нийтийн эзэмшилд, ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулах нь бий. Өнгөрсөн жилд л гэхэд 150 сая төгрөгийн хохирлыг ногоон байгууламж, нийтийн эзэмшилд учруулсан байна. 2021 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 137 сая төгрөгийг хохирлыг барагдуулаад байгаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.