УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж байна.
Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон цаг үед маш чухал эрх зүйн зохицуулалт юм.
Байнгын хорооны гишүүний хувиар Эрдэнэтчүүдэд ашиг тусаа өгөх зүйл заалтууд оруулахад анхаарч ажиллана.
Дээрх цогцолборыг байгуулснаар орон нутагт эхний ээлжинд 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.