Анхан шатанд бага зардлаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлүүлэх арга хэмжээг авч чадаагүйгээс тухайн өвчинд зарцуулах зардал лавлагаа шатлалын эмнэлэгт хэд дахин нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, өрхийн орлогод хүндрэл учруулж байгаа гажуудлыг арилгах зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оноос 2 дахин нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвийг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болгож, эмч эмнэлгийн ажилтнуудын 60-аас доошгүй хувийг тухайн нөхөрлөлийн гишүүн байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.