Мод тарьж ургуулах аян үргэлжилсээр. Чингэлтэй дүүргийн 10,11 дүгээр хороонд байрлах 258, 292-р цэцэрлэгийн хашаанд үхрийн нүд, гацуур, нарс модыг иргэдийнхээ хамт тарилаа. Өмнөх жилүүдэд үндэсний мод тарих өдрүүдээр жил бүр мод тарьж ирсэн. Хамгийн сайхан нь тарьсан модоо ургаж томорсон байхыг харах урам зоригоор хөглөгддөг. Модыг тарьж суулгаад орхих бус арчилж хамгаалах нь хамгийн чухал учир хорооны иргэд, оршин суугчидтайгаа хамтран арчилж ургуулахыг ажлын албаныхандаа даалгалаа.Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарихаар төлөвлөж буй.Бид ирээдүй, хойч үедээ ногоон байгаль бэлэглэхийн тулд өнөөдрийн тарьсан модоо арчилж, хамгаалах УРИАЛГА гаргаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.