Аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймгийн иргэдийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн шатахууны хэмжээг нэмэгдүүлэн хуваарилалт хийж өгөх хүсэлтийг Уул уурхай хүнд үйлдвэрийн  сайд Г.Ёндонд хүргүүллээ.          Орхон аймаг нь 105.3 мянган хүн амтай, 32.0 мянган тээврийн хэрэгсэлтэй бөгөөд улсын чухал объект болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт, “Эрдмин” ХХК, болон  тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай эмнэлэг, Онцгой байдал зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.          10 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар зөвхөн Петровис ХХК-ийн агуулахад АИ-92 шатахууны 60 тн, АИ-95 50 тн нөөцтэй байгаа бөгөөд энэ нь аймгийн хэмжээнд 2 өдрийн хэрэглээ юм. Петровис ХХК нь ОХУ-ын Роснефть компанид сарын 360 тн шатахууны захиалга хүргүүлдэг боловч 60 тн буюу 1 вагон шатахуун авч байгаа гэдгийг албаны хүн мэдээлсэн.       Харин Шунхлай, Магнай трейд ХХК-ийн агуулахад шатахууны нөөцгүй болжээ. Тэс, Ганга зайвар, Сод монгол, Жаст ойл зэрэг ШТС-ууд орон нутаг дахь агуулахаас шатахуун авдаг тул шатахууны нөөцгүй болсон байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор ШТС-ууд нь иргэдэд шатахууныг хязгаар тогтоон олгож байгаа нь иргэдэд бухимдал үүсгэж, гомдол тасралтгүй ирж байгаа юм. Иймд дээрх хүсэлтийг өнөөдөр хүргүүлжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.