Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулах төсөл хэрэгжиж буй.

Төслийн хүрээнд 14 сая америк долларын санхүүжилт хийгдэж байгаа бөгөөд 7 сая америк доллар нь буцалтгүй тусламж юм. Уулзалтаар уг төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдтай санал солилцлоо.

Их хэмжээний бороо, шар усны үерт Эрдэнэт хотын гэр хорооллын багийн айл өрхүүд, гудамжууд усанд автах асуудал тулгамдаад удаж буй. Тэгвэл дээрх төслийн хүрээнд бид энэ асуудлаа бүрэн шийдэж чадна. Уг ажлын хүрээнд Эрдэнэт хотод 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулна.

Цаашид Европын Холбоотой хамтран Эрдэнэт хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн нээлтийг удахгүй Эрдэнэт хотдоо зохион байгуулна.




May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people sitting and people standing
May be an image of 2 people, people sitting and people standing
May be an image of 1 person and sitting
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people sitting and people standing

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.