Булган аймаг төвийн бүсийн дамжин өнгөрдөг томоохон хот сууринтай хаяа залган оршдог. Энэ ч утгаараа авто замын хөдөлгөөн харьцангуй ихтэй ,аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай бүс нутагтаа ордог. Өнгөрөгч 2020 оны 10 сард Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт айлчлахдаа Аймгийн удирдлагуудад хандан : Булган аймагт бүтээн байгуулалтын ажлууд тааруу хийгдэж байна. Төрийн захиргааны байгууллага нь бодлого тусгаад газрын асуудлыг нь шийдвэрлээд хувийн хэвшлийг татан оролцуулж орчин үеийн Зочид буудалтай эхний ээлжинд болох хэрэгтэй гэж сануулж байсан. Тэгвэл өнөөдөр энэ ажил хэрэгжих шатандаа орж Хөгжлийн бодлогын хэлтэс , ГХБХБГ-аас газрын асуудлыг шийдвэрлэн Орчин үеийн загвар шийдэл бүхий зочид буудал баригдах шатандаа орсон байна. Өнөөдөр тус барилга байгууламжийг барих “Сүпрема бүтик“ компанийн удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж ажил эхлэх саналаа хэллээ. “Сүпрема бүтик“ компани нь Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан болон Дорнод аймгийн Халхгол суманд шинэ сум төслийг амжилттай хэрэгжүүлсэн компани бөгөөд тус компани орчин үеийн зочид буудал барихаас гадна хурлын танхим , спорт заал бүхий цогцолборыг бүтээнэ гэнэ.




