УРОЛОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

     УГТЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа урологийн мэс заслын тусламжийг өргөжүүлэх зорилтот үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэг УНТЭ-ийн Урологи, андрологийн төвтэй хамтран ажиллаж байна. 
     Дээрх үйл ажиллагааны хүрээнд УНТЭ-ийн урологийн мэс заслын удам залгасан их эмч Намсрайн Саранцэцэг УГТЭ-ийн Урологийн тасгийн эрхлэгчээр 6 сарын хугацаанд маш үр дүнтэй хамтран ажиллаад гэрээний хугацаа 05 сарын 01-нд дуусч өөрийн эмнэлэгтээ буцаж, дараагийн эмчийг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дээрх хамтын ажиллагааны хугацаанд нийт 400 орчим урологийн мэс заслын эмчилгээг хийснээс тус эмнэлэгт 8 төрлийн шинэ мэс заслын эмчилгээг нутагшуулан хийсэн байна. 


     УГТЭ-ийн урологийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, тогтворжуулах ажлыг үр дүнтэй, хариуцлагатайгаар хамтран ажилласан УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн их эмч Н.Саранцэцэгт эмнэлгийн захиргаа, хамт олны талархлыг гардууллаа. 
     Дашрамд тус эмнэлгийн урологийн болон нойр булчирхай, цөсний замын мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн сайжруулахад нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх боломжийг олгож, 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн үед шийдвэрлэж өгсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханд тус эмнэлгийн захиргаа, хамт олон туйлын талархалтай байгааг үүгээр хамтатган уламжилж байна.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.