May be an image of 2 people and people standing

БНПУ-ын Хөгжил, Хөдөлмөр, Технологийн дэд сайд, Польш, Монголын Эдийн засгийн хамтарсан комиссын Польшийн хэсгийн дарга Роберт Томанектай 2021 оны 3 дугаар сарын 10-нд цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны бодитой хамтын ажиллагаанууд эхлүүлэх боломжууд байгааг би яриад, айлчлал хийх, арга хэмжээ зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг талуудын хооронд ярилцаж буй тодорхой асуудлуудаар Польшийн талд саналаа танилцуулав. Сайд Р.Томанек Монгол Улсын боломжийг өндрөөр үнэлж, тус улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын хурлыг хийх асуудал 2014 оноос хойшлогдож ирснийг анхааран энэ оны дундуур хуралдуулахаар төлөвлөж байгаа гэдгийг надад мэдээлэв. Дээрх хурлыг Варшавт хийх ээлжтэй бөгөөд хуралд хоёр талын компаниудыг оролцуулах нь зүйтэй гэж бид үзэв. Цар тахлын нөхцөл байдлаас хамааруулан хурлыг цахим эсвэл хагас цахим хэлбэрээр хийх хувилбарыг ч талууд тунгаан үзэх болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.