May be an image of 1 person and standing

Удирдлагын академийн захирал Ш.Сүрэнчимэг: Тавдугаар сарын дундаас зургадугаар сарын эхэн хүртэл энэ хөтөлбөр түр зогсоно. Үүнийг сонгуультай холбоотой, санал авах зорилготой гэж ойлгоод байна. Сонгуулийн дараа энэ хөтөлбөр 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Бид сургалтын агуулгыг боловсруулахдаа олон улсын зөөлөн ур чадварын стандартын дагуу ажиллаж байна. Бизнес эрхлэгчид зөв хандлагатай ажилчин хамгийн их хэрэгтэй гэдэг тул энэ дагуу хөтөлбөрөө боловсруулна. Надад ийм боломж байгаа юм байна гэдгийг залууст ойлгуулах, тэдэнд сонголт өгөх нь чухал байна. Залуусыг хөдөлмөрт дурлуулах нь бидний зорилго. Хамтран ажиллах мэргэжлийн байгууллагууд бидэнд хандаарай.

 Энэ онд 11 тэрбум төгрөгийг энэ сургалтад зарцуулах аж.  


   14 цаг 37 минут2021.03.10



   12 цаг 39 минут2021.03.10

ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгч байна. 

Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөртөө дундаж давхаргыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай улсад ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй өрхүүд 1-5 халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамжийн сангаас нийт 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд зарим өрх 5 хүртэл үйлчилгээ зэрэг авч байна.

Хөдөлмөрийн зах зээлийн тухайд манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. 

Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.Нэг сарын дотор хүн тогооч болох боломжгүй. Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчид төрийн мөнгөөр сургалт явуулах нь үргүй зардал болно хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүнд А.Ариунзаяа сайд дараах тайлбарыг өглөө:

-Нэг сарын дотор хүн тогооч болох боломжгүй. Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ. Бүртгэлийн журмыг гарган танилцуулна. И-Монголиагаар дамжуулан бүртгэнэ. Эссе бичүүлж, ярилцлага аван сонгон шалгаруулна. Үүнд тэнцэхийн тулд залуус өрсөлддөг болоосой гэж бид хүсэж байна.                            

Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчид төрийн мөнгөөр сургалт явуулах нь үргүй зардал болно хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүнд А.Ариунзаяа сайд дараах тайлбарыг өглөө:

-Нэг сарын дотор хүн тогооч болох боломжгүй. Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ. Бүртгэлийн журмыг гарган танилцуулна. И-Монголиагаар дамжуулан бүртгэнэ. Эссе бичүүлж, ярилцлага аван сонгон шалгаруулна. Үүнд тэнцэхийн тулд залуус өрсөлддөг болоосой гэж бид хүсэж байна.                            

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.