ЖОР ҮЗСЭН ЛАМААС
ЗОВЛОН ҮЗСЭН ЧАВГАНЦ ДЭЭР
- Туулайн мах идвээс хүүхэд нь дуугүй буюу уруул сэтэрхий болж магадгүй
- Ямааны мах идэгсдийн хүүхэд нь өвчлөх үлэмж болно.
- Тахиа ба хатаасан загасны мах идвээс хүүхэд нь харшил яртай болж магадгүй.
- Алимны модны үр, нугасны өндөг идвээс хүүхэд тонгоруу төрмой.
- Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл садар самуун болвой.
- Тахиан мах, шүлхий тутаргыг хольж идвээс хүүхэд нь цагаан хорхойтой болмой.
- Бялзуухайны мах, буурцгийн зутан, хавсарган хэрэглэвээс хүүхдийн нүүр царай бараан өнгөтэй болмой.
- Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү нь богино төрмой.
- Илжигний мах идвээс хөнгөжих сар нь уртасмой.
- Луусны мах, мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй буюу хөнгөжихөд бэрх болмой.
- Хэтэрхий хилэгнэн хүүхэд хөхүүлэхийг цээрлэ, хүүхэд олиу солиу болзошгүй.
- Согтуу байж битгий хөхүүл, хүүхэд нь халуун өвчин буюу хор өвчинд нэрвэгдмой.
- Хүүхэд нь туулгаж суулгаад хэвлий нь өвдөж шөнө уйлваас эхэд нь өвчний үүсвэр байж болзошгүй, эх нь идээ ундаагаа хийчээгтүн.
- Хүүхэд нь яр шарх зэрэг арьсны өвчтэй болвоос эх нь загас тахиа, сам хорхой, морь зэрэг амьтны махыг цээрлэ.
- Сая төрсөн нялхсыг уйлахаас нь өмнө шар үндэс (хуалин)- дэвтээлгийн шүүсэнд цалгад өчүүхэ төдий зуураад аманд нь бага бага түрхэвээс эхийн хэвлийгээс авсан гэмийн хор арилж яр, шарх баг тусмой.
- Аливаа нялх хүүхэд яр шарх гарч эдгэрэхгүй байвал хар даагатай эм илжигний сүүг уулгаваас бүрэн эдгэрмой, мөн хүүхдийн халуун өвчин, салхин өвчинд сайн.