Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сарын 29-ний өдөр танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдсэн. Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас найм нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэх бол шинээр найман хүн томилогдлоо. Уул уурхайн салбарыг өмнөх Засгийн газрын сайд Гэлэнгийн Ёндон үргэлжлүүлэн удирдахаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзсан бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд баяр хүргэж, унасан эдийн засгийг сэргээхэд уул уурхайн салбар маш том үүрэгтэй. Боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж гурван сая иргэнээ орлоготой болгох тал дээр хамтарч ажиллахыг хүсээд ажлын амжилт хүссэн юм.

Уул уурхайн сайд Г.Ёндонд Монгол улсын ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат захирамжийг сонордуулж тамга тэмдэгийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.