
Үргэлжлүүлэн тэрбээр нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиолдолд хотоос гарах бол PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана.
Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг онцлон хэлэв.