Сангийн сайд, ХХАА Хөнгөн үйлдвэрийн Сайд нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттэй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгийг орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Дархан-Уул аймагт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлан зээлийг зарлаад байгаа билээ.Зээл зарлагдсантай холбогдуулан ЖДҮ-эрхлэгчдэд зориулж Уих-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, ЖДҮ-ийн газар, Аймгийн ХХАА-н газар, Бэст хөтөлбөрөөс хамтран уулзалт сургалтыг зохион байгуулж байна.Уулзалтаар ЖДҮ-үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөнгөлөлттэй зээлийн мэдээллээр хангалаа.ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА:2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл.Зээлийн хүсэлтийг- https://sme.gov.mn/login сайтаар цахим хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.Холбогдох мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас биеэр болон доорх дугаараар тодруулна уу.Лавлах утас: 99855557, 70375138

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.