Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Найрамдал” төслийн зорилт гурав (3) болох Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төвийн үйл ажиллагааны хүрээнд Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албатай хамтран иргэд болон төрийн албан хаагчдыг чадавхжуулах “Засгийн газрын технологи ба иргэний технологид суурилсан цахим оролцоог дэмжих” цогц хөтөлбөрийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-т танхимын хэлбэрээр 10-р сарын 12-ны өдрөөс 11 сарын 10 ны өдөр хүртэл танхим болон цахим хэлбэрээр 1 сарын хугацаатай амжилттай зохион байгууллаа.Сургалтын хүрээнд төрийн албан хаагч нар тус хорооны Ажлын Албаны чиглүүлэг дор “хүн төвтэй дизайн сэтгэлгээ”-ний аргачлалыг ашиглан 300 орчим ТАХ-ын бодит эрэлт хэрэгцээн дээр үндэслэн ирээдүйд чиглэсэн, богино хугацааны сургалтын жишиг хөтөлбөрийн агуулга, форматын саналыг өөрсдөө боловсруулан аймгийн удирдлагуудад танилцууллаа.Ингэснээр төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох талын оролцоог нэмэгдүүлж, үр дүн, үр нөлөөг өсгөх ач холбогдолтой.Сургалтад Төрийн ба иргэний технологи гэж юу вэ, түүний ач холбогдол, сургалтын зорилго зэргийн талаар сургагч ментор Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэнгүүд удирдан явууллаа.11 сарын 13-нд нийт 50 оролцогчдодоо сургагч багш нарын гэрчилгээгээ гардуулснаар сургалт албан ёсоор өндөрлнө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.