Дархан-Уул аймгийн Алтан гадас одонт, тэргүүний Орхон сумын иргэд өнөөдөр /2023.11.10/ Алтан намар ургацын баярын арга хэмжээгээ зохион явууллаа.Орхон сум энэ жил урьдчилсан балансаар 28,7 мянган тн ургац хураан авч, улсын хэрэгцээний 16% ийг дангаараа хангаж байнаГазар тариалангийн 1,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 31 тариаланч авч, мөн Засгийн газрын шийдвэрээр олгож буй хүнсний ногооны урамшуулалд 208 иргэн, 3 аж ахуйн нэгж хамрагдаж, 1,6 тэрбум төгрөг авчээЭнэ намрын ургац хураалтын үеэр ажил эрхэлдэггүй болон цэрэг, оюутан зэрэг 1306 иргэнийг түр ажлын байраар хангаж, 914,2 сая төгрөгийг цалинд олгожээ.Алтан намар арга хэмжээний үеэр 2023 оны аймгийн “УРГАЦЫН АВАРГА”-аарОрхон сумын тариаланч Г.Алтанхундага, Ш.Батболд Р.Цогоохүү Ц. Даваасүрэн нар шалгарсан бол 2023 оны “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ээр Хүнсий ногоо дахиан боловсруулах чиглэлээр 20000 шил бэлэн бүтээгдэхүүн 9 төрлөөр нөөшлөн бэлтгэсэн “Мандуул” цехийн хамт олон, “Зөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аварга”-аар Ш. Уранчимэг нар шалгарлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.