Аймгийн засаг даргын Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан ажлын дагуу аймгийн хүлэмжийн хийг тоолж бүртгэлжүүлэх, хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг зорилтдоо тавин ажилладаг.Үүний хүрээнд Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төсөл, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон Дархан-Уул аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газартай хамтран “Байгаль орчинд ээлтэй технологи” сургалтаа зохион байгуулж байна.

Уг сургалт бид хэрэглээндээ газрын тос, хий, нүүрс ашигладаг эрчим хүчнээс татгалзаж салхи, нарны эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг жилд 1.5 тонн CO2e хүртэл хэрхэн бууруулдаг, түүний тооцооллыг хэрхэн хийдэг талаар суурь мэдлэг арга зүй олгох зорилгын хүрээнд явагдаж байна.Сургалтад гарааны бизнес эрхлэгч, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш нар, Шийдвэр гаргагчид зэрэг ,17 холбогдох байгууллагын 50 гаруй төлөөллүүд хамрагдаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.