Арван нэгдүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг аяны хүрээнд хэрэгжүүлнэ.Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр /2023.11.01/ хийсэн хэвлэлийн бага хурлаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээллээ.Гурав дахь удаагийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт, кино үзвэр, соёлын боловсролын хөтөлбөрүүд, соёлын үйлчилгээ, тэмцээн, уралдаан, сургалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна 16-18 насны хүүхдүүдэд зориулсан “Соёлын эрхийн бичиг” хэмээх үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.Жил бүрийн “Соёлын бүтээлч сар” аяныг өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Буган чулуун хөшөө дурсгал”-ыг онцолж байгаа бөгөөд Соёлын засаглал ба Эрхзүйн шинэчлэл, Бүтээлч байдал ба Мэдлэг, туршлага, Соёлын хүртээмж ба Хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт ба Шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.Иймд 11 дүгээр сарын туршид үргэлжлэх соёлын хөтөлбөр арга хэмжээнд идэвхтэй оролцож соёлын бүтээлч ажлууд, бүтээлч үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.