Аймгийн ИТХ-аас баталсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын хэлтсээс санаачлан ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Дэвжээ-2023” тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнийг төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн салбарын төрийн байгууллагуудын дунд зохион явуулж байгаа юм.

Байгууллагууд холбогдох хууль тогтоомжийн дагуу жүжигчилсэн тоглолт үзүүлэн хууль зөрчсөн үйлдэл, ашиг сонирхлын зөрчил, уг асуудлыг таслан зогсоох арга зэрэг асуудлаар хуульд заасан гаргалгааг гарган харуулахыг зорьж байна.

Нийт 7 баг тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, мэндчилгээ, эрх зүйн бодлого, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн зэрэг 4 үе шатаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Мөн энэ үеэр авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиудын сургалтыг нийт албан хаагчдад хийлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.