Сангийн сайд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайд нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны одрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттой “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгийг орон нутгийн жижиг, дунд уйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХХААХУ-ийн Сайдын 2023.10.23-ны өдрийн А/555 дугаар тушаалаар Дархан-Уул аймагт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан байна.ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА:2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл.Зээлийн хүсэлтийг- https://sme.gov.mn/login сайтаар цахим хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.Холбогдох мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас биеэр болон доорх дугаараар тодруулна уу.Лавлах утас: 99855557, 70375138ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШООНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗОРИУЛЖ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛЗээлийн хүү: Жилийн 5%Зээлийн хугацаа: 5 жилЗээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1 жилЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ:1. Хүнсний үйлдвэр:– Cvv, сүүн бүтээгдэхүүний боловсруулах уйлдвэр– Max, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр– Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр– Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр2. Газар тариалан:– Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ Тэрбум мод хөдөлгөөн/– Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах3. Хөнгөн үйлдвэр:– Оёмол бутээгдэхүүний үйлдвэр– Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр– Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр4. Мал аж ахуй:– Гахай, шувуу, зөгийн аж ахуй– Эрчимжсэн мал аж ахуй– Мал эмнэлэгийн үйлчилгээ.ШАЛГАРСАН ТӨСЛИЙН 70%-ИЙГ ТӨСЛӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.