Дархан хотын 62 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлангийн урилгаар ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “НАЙРАМДАЛ” нээлттэй тоглолт Дархан хотноо өнөөдөр /2023.10.24/ Залуучууд театрт болж байна.

Тоголотын эхэнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ.

Хоёр орны соёлын харилцааг илүү бэхжүүлэх, урлаг соёлыг сурталчлах зорилготой “Найрамдал” тоглолтод 140 гаруй уран бүтээлч оролцож байна. Тоглолтыг Дарханчууд өргөнөөр үзэж сонирхож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.