Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймгийн хэмжээнд СӨБ-д нийт 582, ЕБС-д нийт 1224 багш ажиллаж байна.Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Б.Азжаргал үг хэлж нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.Аймгийн ИТХ-аар батлагдсан “Боловсрол 2032 хөтөлбөр, сурагчдаас ирсэн санал хүсэлд тулгуурлан дараах асуудлыг бүрэн шийдвэрлэж ажилласныг аймгийн Засаг дарга онцлов. Үүнд:– Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 20 багшийг чадавхижуулах зорилгоор IELTS шалгалтын 3 сарын сургалтад хамруулж сертификат олголоо.– “Түр орон сууц хөтөлбөр”-ийг боловсролын салбарт ажиллаж байгаа гэр бүлийг дэмжих зорилгоор анх удаа хэрэгжүүлж түрээсгүйгээр ашиглалтын зардлыг шийдвэрлэж хуримтлалыг бий болгох зорилгоор 10 гэр бүл буюу боловсролын салбарын 20 ажилтан албан хаагчдыг 3 жилийн хугацаатайгаар орон сууцаар хангалаа.– Элсэлтийн ерөнхий шалгалтад үнэмлэхүй ажилт гаргасан сурагчдыг болон бэлтгэсэн багш нарыг 3 жил дараалан урамшуулал, сургалтын тэтгэлэгийг олголоо. Нийт 105 сурагч, 38 багш хамрагдсан байна.– Багш бүр компьютер төслийн эхний ээлжид Орхон, Хонгор, Шарын гол сумдын багш нарт 100 хувь, Дархан сумын ЕБС-ийн багш нарын 70 хувийг зөөврийн компьютерээр хангалаа.– Хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор физикийн туршилтат хичээлийн 65 иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудад хувиарлаж байна.– “Багшийн хөгжлийн төв”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлалаа.– Монгол Улсын хэмжээнд Зөвлөх зэрэгтэй 540 багш, Дархан-Уул аймгийн хэмжээнд 53 багш байгаа нь бусад аймгуудаас хамгийн өндөр үзүүлэлт байгаа нь боловсролын салбарын тэргүүлэх үзүүлэлтүүдийн нэг юм гэв.Мөн энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд шилдэг менежменттэй ажилласан Дархан сумын Од цогцолбор, 1-р сургуульд тус тус багш нарын алжаал тайлах сандал, хаш чулуун ширээг хүлээлгэн өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.