2022 оны 3-р сард Япон улсын ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12-р сургуулийн барилгыг бүрэн засварлахаар болж засварын ажил амжилттай дууссан.Өчигдөр Монгол улсад суугаа Япон улсын элчин сайд Х.Кобаяши тус сургуульд хийгдсэн засвар үйлчилгээтэй танилцахаар айлчиллаа.Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн Нийгмийн бодлогын дарга Н.Цасчихэр нар оролцлоо.12-р сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг онцлогтой сургууль юм.Энэхүү төслийн үр дүнд 6,7-р багийн хүүхдүүд ая тухтай орчинд сурч, боловсрох боломж нэмэгдэж байна.2021 онд мөн уг хөтөлбөрөөр Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засвар өргөтгөл болон тоног төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр сайжруулан шинэчилсэн билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.