Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвөөс зохион байгуулсан цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд 2023 оны 10-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.Тус өдөрлөгөөр Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлсэн 700-800 орчим иргэдэд цахим тасалбарыг сурталчилан таниулж мэдээлэлээр хангасан бөгөөд 187 иргэд, үйлчлүүлэгчидэд УБТЗ Тасалбар аппликейшн гар утасанд суулган өгч үйлчиллээ. Иргэдийн зүгээс ирсэн хүсэлтийн дагуу "Sunday-2" худалдааны төвд 2023 оны 10-р сарын 19-ны өдөр буюу Пүрэв гаригт дахин зохион байгуулахаар боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.