Огноо: 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сангийн сүлжээ серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” 

Тендер шалгаруулалтын дугаар: №БОЯБХУАӨДЗТөсөл/202309019

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сангийн сүлжээ серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг бичгээр (төлбөр төлсөн баримтын хамт)  гарган 50,000 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, №БОЯБХУАӨДЗТөсөл/202309019,  Хуулийн этгээдийн нэр

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-           Сүүлийн 2 жил (2021, 2022)-ийн нийт борлуулалтын орлого нь тендерийн батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх;

-           Сүүлийн 2 он (2021, 2022)-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;

-           Тендерийн хамт тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгаа ирүүлэх;

-           Сүүлийн 2 жил (2021, 2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй барааг үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хамгийн багадаа хоёроос доошгүй гэрээг гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

-           Албан ёсны дистрибьютер эсхүл дилершип байх;

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тухайн өдрийн 10 цаг 45 минутад БОАЖЯ-ны уулзалтын танхимд тендерийг нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө.

Утас: 7014-0156, 7014-0166,

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.