ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

/2023.09.04/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүр цаг үеийн болон онцлох асуудлаар олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өгдөг ээлжид “Хэвлэлийн бага хурал” боллоо.

Хурлаар дараах асуудлаар мэдээлэл өгөв.1. АН АМЬТНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ• 2023 онд Архангай аймагт 10 толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймгуудад 40 толгой халиун буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 930 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулаад байна. Мөн шивэр хадран, шөвгөр хоншоорт зэвэг загасны үржүүлгийн ажлуудыг судалгааны хүрээлэн, ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий 8 төрийн бус байгууллага аймаг, орон нутагтайгаа хамтран гүйцэтгэв.• “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” ЗГ-ын 260 дугаар тогтоолыг батлуулав.• Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барихдаа дуудлага худалдаанд оролцож холбогдох зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор тусгасан. “Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай” ЗГ-ын 444 дүгээр тогтоолоор тогтоосон. Тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлийн дуудлага худалдаанаас орон нутгийн төсөвт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээд байна.• Идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэл: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг болно. 2. БОАЖ-ЫН САЙДЫН 02, 03, 04 ДУГААРТАЙ “ЭРҮҮЛ-ЦЭВЭР ОРЧИН” БҮРДҮҮЛЭХ АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ. • Нийтийн ариун цэврийн байгууламжийн тухайд: Тус албан даалгаврын хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байгаагаас 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, “Нүхэн жорлон, угаадасны нүх” MNS5924:2015 стандартын дагуу нийт 520 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарч байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар дэлгүүр, “GS-25” сүлжээ дэлгүүрийн 157 салбар дэлгүүр нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилжбайгаа. Нийслэл хотын хэмжээнд одоогоор бүртгэлтэй нийт 24 нийтийн ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол ажиллагаатай 19 нийтийн ариун цэврийн байгууламж байна.• Хог хаягдлыг бууруулах хүрээнд: Албан даалгаврын хүрээнд улсын хэмжээнд өссөн дүнгээр 46.504 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 67930 хүн, 157397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 225.000 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор халдваргүйжүүлэлтийг хийж, булшлах арга хэмжээг авсан. 3. САЛБАРЫН ХЯНАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ• 8 дугаар сард 160 өргөдөл, гомдол, хүлээн авч 126 буюу (78.8%) өргөдөл, гомдлыг  хуулийн хүрээнд хугацаанд нь шийдвэрлэж, 9 (5.63%) өргөдөл, гомдлыг холбогдох журмын дагуу харьяалах захиргааны байгууллагад шилжүүлж, 23 буюу (14.0%) өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа хяналтад байна. Үүнээс 80 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 23 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд  нийт 89 иргэн, аж ахуйн нэгжид 118.450.00 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна. 

Тухайлбал  Дорноговь аймгийн БОАЖГазраас Таван толгой- Манлай- Ханги хилийн боомт хүртэлх авто замын гүйцэтгэгч 4 аж ахуйн нэгжийн ус ашиглахтай холбоотой илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шийтгэл оногдуулж нийт 719 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.​• Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлж буй өргөдөл, гомдол өмнөх сараас 40.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Харин өргөдөл, гомдлын тухайд хууль бусаар амьтан агнасан, усны нөхөн төлбөр тооцуулж арга хэмжээ авхуулах, зөвшөөрөлгүй гүний худаг гаргасан, усан сан бүхий газарт элс, хайрга олборлосон, тарвага агнасан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан гэх утгатай гомдлууд нийтлэг ирж байна.• Иргэдийн өргөдөл гомдлын дагуу БОАЖЯ-наас хийсэн зарим хяналт шалгалт: 

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/24 дугаартай удирдамжийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдлээ.

        Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Үүнд: 1. “Цэнхэрийн халуун” рашааны нөөцийг тогтоогүй байхад амралт, аялал жуулчлалд рашааныг үйлчилгээнд ашигласан, хаягдал усны дүгнэлт зөвшөөрөлгүй, ус, рашаан ашиглах цэгт усны тоолуур байршуулаагүй;2. Рашааны эрүүл ахуйн болон хязгаарлалтын бүсийг тогтоогоогүй, эрүүл ахуйн бүсийг хашаажуулж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлээгүй;3. “Халуун ус”-ны голын онцгой хамгаалалтын бүсэд газар олголт хийж, барилга байгууламж барьсан зэрэг зөрчил дутагдлууд голлон гарч байна.

​Хяналт шалгалтын хүрээнд 5 ААНБ-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д заасныг үндэслэн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.4. БАЙГАЛИЙН НӨӨЦ /АМЬТАН, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ/ АШИГЛАЛТЫН ТАЛААР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ, АВСАН АРГА ХЭМЖЭЭ, АНХААРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ 

1. Салбарын хяналтын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Ойн нөөцийн болон ойн дагалт баялаг ашиглах чиглэлийн ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэг хийх тухай” удирдамж, батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд түвшин тогтоох үзлэгийг 2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Түвшин тогтоох үзлэгт 49 аж ахуйн нэгж хамрагдахаас 25 аж ахуйн нэгж хамрагдаж, 24 аж ахуйн нэгж /хаяг байршил тодорхой бус, үйл ажиллагаа явуулдаггүй, түвшин тогтоох үзлэгийн мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч үзлэгт хамрагдаагүй гэх мэт/ хамрагдаагүй. 

Түвшин тогтоох үзлэгт хамрагдсан 25 ААН-ээс 16 ААН үзлэгт тэнцсэн. Мөн үзлэгийн босго оноонд хүрээгүй болон үйл ажиллагаа явуулдаг ч үзлэгт хамрагдаагүй 17 ААН-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, тогтсон үйл ажиллагаа явуулдаггүй, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжгүй, өмнөх шалгалтаар зөрчилтэй байсан зэрэг шалтгааныг үндэслэн 16 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ажлын хэсгээс гаргаж байна.  Түвшин тогтоох үзлэг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон нутагт үргэлжилнэ. 

БОАЖ-ын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг баталсан. Журмын 5.7-д “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэж заасны дагуу самар бэлтгэх хугацааг баримталж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагуудад анхааруулж байна. Хэрэв хориглосон хугацаанд ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийтгэл оногдуулахаар зөрчлийн тухай хуулиар хуульчилсан. 5. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР• Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.

Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй.6. “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА. 

Энэ оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж дуусаж байна. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээнүүдийг онцолмоор байна. 

Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 05 дугаар сард УИХ-аар батлуулсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж гүйцэтгэж байна. Уг хуулийн хүрээнд нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулж, бүх нийтийн хурлыг энэ оны 07 дугаар сард хуралдуулсан.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.