7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.08.07-2023.08.13/

  • 1. БОАЖЯ-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн барилын ажлыг явцад хяналт тавилаа. Тус барилыг 2023оны 11 сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд цутгалтын ажил дууссан, ерөнхий гүйцэтгэл 40 хувьтай байна. Уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа.

  •  2. ГАНГА НУУРЫГ ХАМГААЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлж байсан бөгөөд 2023 оноос ийнхүү хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байна. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймаг Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанд ажиллалаа.

  •  3. “БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ЭХЛЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

 Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн эхлэлийн тайлангийн хурал боллоо. Тус төслийн хүрээнд 1976 онд байгуулагдсан Байгаль орчны төв лабораторид техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, инженер техникийн ажилтны чадавхыг сайжруулж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг 100-аас доошгүй (одоо 47 үзүүлэлтээр хэмждэг) үзүүлэлтээр хийх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3900м2 талбай бүхий 4 давхар барилга Хан-Уул дүүргийн Арцатын аманд баригдана.

  •  4. ДЭЛХИЙН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 Монгол Улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр тус хорооны ээлжит хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна. Хурлаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”, “Алтай өндөр уулс” номинациудын ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл /ICOMOS/ болон Дэлхийн байгаль хамгаалах холбооноос ирүүлсэн үнэлгээний дүгнэлттэй танилцлаа.

  •  5. УЛААГЧНЫ ХАР НУУРЫН ХАР НУУР ХЭСГИЙН ПОСТООС 6 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭВ

 БОАЖ-ын Сайдын 04 албан даалгаврын хүрээнд Отгонтэнгэрийн УТХГ-ын албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийн постоос 6 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн цэгт хүргэн ажиллалаа. Мөн нэвтрэх хэсэгт байрлах байрны гадна талын сүүдрэвчийг сэргээн засварлав.

  •  6. ХАТГАЛ-ЖАНХАЙ-ТОЙЛОГТ БОЛОН ХАТГАЛ-АШИХАЙН ЗАМЫН АЖЛЫГ УРАГШЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БОЛЛОО

 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгдэж байсан. Гэвч гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа явуулаагүй байгаа тул уг асуудалд шуурхай арга хэмжээ авахаар хуралдлаа.

  •  7. АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР - СӨҮЛ - УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 7 ХОНОГТ 7 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 

 Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 34 орноос 16 агаарын тээвэрлэгч, 19 чиглэлд нислэг үйлдэж 365515 жуулчин Монгол Улсад иржээ. Үүнээс БНСУ-ын 72403 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8 хувийг эзэлж байна.

  •  8. МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 45 ГАРУЙ ХУВИЙГ БНСУ-ЫН ЧИГЛЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА

 2023 оны зуны нислэгийн хуваариар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлэлт хийжээ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Аэро Монголиа” ХХК УБ - СӨҮЛ - УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нээлтийн арга хэмжээнд Монгол орны дөрвөн улирлын аялал жуулчлалын онцлог, байгалийн тогтоц, соёлын хэлхээг илэрхийлсэн  “ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа.

  •  9. АЭРО МОНГОЛИА КОМПАНИ БНСУ-ЫН ИНЧЕОН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД БАЙНГЫН НИСЛЭГТЭЙ БОЛСНОО ЗАРЛАВ

 Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн юм. Уг арга хэмжээний хүрээнд ”Аэро Монголиа” ХХК БНСУ-ын Инчеон олон Улсын буудалд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд, анх удаа байнгын нислэгтэй болсноо олон нийтэд зарлалаа.

  •  10. ХЯРГАС НУУРЫН ЭРЭГТ ҮҮССЭН ХОГИЙН ЦЭГИЙН НҮҮЛГЭЖ, ДАХИН ХОГИЙН ЦЭГ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ АЖ АХУЙН НЭГЖИД САНУУЛГА ӨГӨВ

 БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймагт ажиллах үед Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд үүссэн хогийг цэгийг нүүлгэх төсвийг шийдвэрлэж, уг ажлыг гүйцэтгэх үүргийг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Цэлмэгдалайд өгсөн. Уг ажлын хүрээнд 7 хоногийн дотор нийт 600 орчим тонн хогийг цэвэрлэж, нүүлгэн шилжүүлэлтийг бүрэн хийж дуусгалаа.

  •  11. ХӨВСГӨЛ НУУРААС АВТОМАШИНЫ ЁМКОСТЬ, ЧИРГҮҮЛИЙГ ТУС ТУС ТАТАН ГАРГАЖ, БОХИРДЛЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЛОО

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах комиссыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна.

 Ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуур, Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 километрийн зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн  автомашины ёмкостийг илрүүлж, тус тус татан гаргалаа.

  •  12. МУ-ЫН БОАЖЯ-НЫ ХАРЬЯА ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БОЛОН БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ПАРКИЙН АЛБА, СЕОРОКСАН ҮНДЭСНИЙ ПАРК ХООРОНДЫН ЭГЧ ДҮҮ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ

 Хоёр улсын Байгаль орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаагийн нэг илрэл болж хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн сунгалаа. Цаашид ТХГН-т зэрлэг амьтан, загас үржүүлэг зэргийг хөгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах, судалгааны суурин байгуулах төсөл хэрэгжүүлэх, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааг аль нэг парктай холбож, эгч дүү паркийн гэрээ байгуулах, урт, богино хугацааны байгаль хамгаалагч, албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

  •  13. “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ 2023” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

 Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс уламжлал болгон “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи 2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. БОАЖЯ-наас хамтран зохион байгуулж буй 4 дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвеги, Канад, Герман, Солонгос зэрэг 10 гаруй улсаас 80 гаруй эрдэмтэн, судлаачид, Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн нийт 110 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

  •  14. ЯПОН УЛСЫН 3 ИХ СУРГУУЛИЙН 47 ОЮУТАН МОНГОЛ УЛСАД ДАДЛАГА ХИЙХ ХУГАЦААНДАА БОАЖЯ-ТАЙ ТАНИЛЦЛАА

 Монгол Улсын Соёл Эрдэм Дээд сургууль, Япон Улсын Оберлин Их сургууль, Риккёо Их сургууль, Токива Их сургуультай хамтран жил бүр оюутнуудын дадлагыг зохион байгуулдаг. Уг дадлагын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай танилцаж, Монгол Улсын усны бодлого, хог хаягдлын менежмент, Аялал жуулчлалын хөгжил, чиг хандлагын талаар сонирхон танилцуулга мэдээлэл авч, санал солилцлоо.

  •  15. ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД САЛБАРЫНХАНТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

  ”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.

  •  16. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОЙН САНГИЙН 20.000 ГА-Д  ХИЙГДЭХ ОЙН ХОРТОН ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 Уг ажлын санхүүжилт нь БОАЖЯ-аас Улсын төсвөөс 5000 га-д, Риотинто Монгол ХХК нь Тэрбум мод амлалтын хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр 15000 га талбайн зардлыг санхүүжүүлсэн юм.

  •  17. “ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН ХАМГААЛАХ, АШИГЛАХ” ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ААН, БАЙГУУЛЛАГУУД ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2023 оны  08 дугаар сарын 01-нээс 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Ойн дагалт баялгийн хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад түвшин тогтоох үзлэг хийгдэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэгт хамрагдаагүй ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхаарууллаа.

  •  18. ДЭЛХИЙН АЛДАРТ КОНТЕНТ БҮТЭЭГЧ  Nas Daily-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Nuseir Yassin МОНГОЛ ОРОНД ИРЛЭЭ

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар ирж байгаа юм. “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая, сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Орон нутаг

                  1.    БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 02, 04 дүгээр албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн Заг сумын Чандмань-Овоо багийн Засаг дарга багийн иргэдийн хамт багийн төв болон голын ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа. Бууцагаан сумын хогийн цэгийн эргэн тойронд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн, нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэх, овоорсон элс шороог дарах, тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

           2.    ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Хамгаалалтын захиргааны хариуцсан газар нутагтаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлж иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

          3.    БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайдын 2023 оны 04 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын

хүрээнд сав газарт хамаарах нутагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын нүхэн жорлонг дарж булах ажлыг хийж гүйцэтгэж байна. “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс 2024-2027 онуудад голын сав дагуух татамд нөхөн сэргээлт, ойжуулалт хийхтэй холбогдуулан Матад, Халхгол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад зураглал гарган ажиллаж байна.

          4.    ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тус аймгийн Сүмбэр болон баян агнуурын бүс нутагт агнах эрх олгогдсоны дагуу Амьтны тухай хуулийн 29 1 .1, 29 1 .2, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6, холбогдох журмын хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжаар “Ажлын хэсгийг байгуулах тухай”, батлагдсан удирдамжийн дагуу тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах , барих зөвшөөрлийн нээлттэй, дуудлага худалдаанд угалз-1, цагаан зээр-25 толгойг 7 хэсэгт багцалж агнах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.

           5.    УВС НУУРЫН АЙ САВЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   

Хамгаалалтын захиргаа Ачит нуур-Дэвэл арлын БЦГ-ын Дэвлийн арал-Лонх хэсэг, Ачит нуур хэсгүүдийн Усан хоол, Нарийн хоол зэрэг газруудад хяналт шалгалтаар ажиллалаа. Тус шалгалтаар зөвшөөрөлгүй хадлан бэлтгэж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож зөвшөөрөгдсөн хугацаанд гэрээ байгуулан хадлан бэлтгэх талаар заавар зөвлөмж өгч 50 гаруй иргэдэд ТХГН-ийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн талаар танилцуулав.

           6.    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумдад радон хийн урт хугацааны хуримтлалыг хэмжих детектор суурилуулах ажил хийлээ. Хүн амын гадаад орчны цацрагаас авах тун, дотоод шарлагыг бодитой үнэлж, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхгүй радон

детекторыг судалгааны зориулалтай 90 хоногийн турш суурилуулж үр дүнг тооцох

юм.

           7.    ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайдын 2023 оны 04, 07 дугаар албан даалгаврууд, Өвөрхангай аймгийн “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эко эргүүл” арга хэмжээг зохион байгуулж, Онги, Орхон, Дайргын голын дагуу өдөр бүр эргүүлээр ажиллаж амарч, аялж буй 3500 гаруй иргэдэд үер усны аюул, хог хаягдал, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн ажиллалаа.

           8.    СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА 

Булган аймгийн даргын 2023.05.31-ны А/453 дугаар захирамж, Булган аймгийн засаг даргатай хийсэн 2023.05.31-ний өдрийн №79/2023 тоот гэрээний дагуу Булган аймгийн Бугат, Хангал, Сэлэнгэ сумдын нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

             9.    ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Г.Тогмид, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын хамт Цогцолбор газрын Рашаант, Тэгшийн хэсэгт Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хяналт шалгалтын ажил хийлээ. Шалгалтаар Рашаантын Баруун эхний Байцын Нарийн нүүрт зөвшөөрөлгүй 203 ширхэг босоо хуурай мод бэлтгэсэн байсныг илрүүлэн Тосонцэнгэл сумын Экологийн цагдаад шилжүүллээ.

10.  ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Тус хамгаалалтын захиргааны албан хаагчид Нарсан ойн ажиглах цамхгийн ойр орчмын болон зам дагуух хогийг түүж цэвэрлэлээ. Ажиглах цамхаг руу зорчих иргэд, аялагчдыг хог хаяхгүй цэвэр аялахыг уриалан ажиллалаа. Мөн хамгаалалтын захиргааны хашаан доторх  болон гадна орчны хог ургамлыг цэвэрлэлээ.

   11.  ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Тус сав газрын захиргаанд хамрагдах Завхан аймгийн Идэр сум болон Тосонцэнгэл сумын рашаант багаар Усны тоо бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэв.

     12.  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хилийн зурваст зусаж буй айл өрхүүдэд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хил хамгаалалтад  оролцох идэвхийг  нэмэгдүүлэх зорилгоор Увс аймгийн ГХУССЗ, Цагдаагийн газар, Хилийн цэргийн О245-р анги, БОАЖГ хамтран “Зуслан-2023” арга хэмжээг Бөхмөрөн, Давст, Сагил сумын зусланд зохион байгууллаа.

      13.  БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны газрын ажлын хэсэгтэй хамтран Шаргалжуут рашаан сувиллын ус ашиглалтын өнөөгийн байдал, рашааны хамгаалалтын бүс, бохир уснаас дээж авах ажлыг гүйцэтгэв. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой албан бичгийг цаг тухай бүрд нь хүлээн авч холбогдох мэргэжилтэнд өгч шийдвэрлэн ажиллаж байна. Усны газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, сумдад уул уурхай ус ашиглагч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцан бохир усны шинжилгээ авч, мэргэжил арга зүйнэ зөвлөгөө өгөн сургалт зохион байгуулав.

      14.  БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР  

Булган аймгийн Баян-Агт сумын Хануй, Цагаан гол, Хутаг-Өндөр сумын Их булаг зэрэг рашааны отоглох цэг болон амралтын газруудад үүссэн 50 гаруй тн хог хаягдлыг тогтмол хуваарийн дагуу цэвэрлэн сумын төвийн хогийн цэгт тээвэрлэн хүргэлээ. Улсын чанартай авто зам дагууд болон амрагч аялагчид ихээр зорин ирдэг газруудад үүссэн 30 гаруй тн хог хаягдлыг цэвэрлэн ойролцоох сумын төвүүдийн хогийн цэгт хаялаа. “Айраг фестиваль-2023” 14 дэх удаагийн наадам зохион байгуулах газар буюу Хутаг-Өндөр сумын Уньт багийн Дондогийн булгийн ойр орчмын 10 нүхэн жорлонг буулгаж, 3 тн хог хаягдал цэвэрлэлээ.

             15.  МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Баянмөнх Ховд аймгийн БОАЖГ, төслийн багтай хамтран Хөх нуур, чиглэлд явж хог хаягдлын менежментийн төлөвлөлт, судалгааны ажилд оролцлоо. Хяналт шалгалтыг эрчимжүүлж бүх байгаль хамгаалагчдыг хариуцсан бүс нутагт нь тогтмол эргүүл хяналт хийлгэн ажиллуулав. Бүс нутагт тогтмол эргүүл хяналт хийснээр байгалийн нөөцийн эсрэг гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.

       16.  ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Япон, Хятадын найрамдлын төв, “Ойска Монгол” НҮТББ-тай хамтран Баян-Өндөр сумын Цагаан чулуутын амны ойн сангийн 10 га талбайд 3 жилийн хугацаанд  “Монголын хойд бүс нутгийн ой модыг нөхөн сэргээх зорилгоор иргэдийн оролцоотой мод тарих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Япон улсын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Ойска Монгол НҮТББ-ын төлөөллүүд Орхон аймагт ирж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийж, ойжуулалт хийх талбайг газар дээр нь үзэж танилцлаа.

      17.  ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад БОАЖГ, Баян-Уул сумын Байгаль хамгаалагч, Сум дундын ойн ангийн дарга, Экологийн цагдаа болон холбогдох албан хаагчидтай хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

      18.  СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхан уулын бэлд Ивэн голын хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гонгор бурхны бумбыг тахих ёслол эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас орчны бохирдол, үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч хяналт тавин ажиллаж байна.

      19.  ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газрын хэмжээнд томоохон ус ашиглагч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Жи Энд Юу Голд” ХХК-н усны эх үүсвэр, ус ашиглалт, хаягдал ус хаях зайлуулах үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Тус уурхайн нь 2022 онд ашиглаж байсан ус сангийн үлдэгдэл 5000 м3 усыг эргэлдүүлэн одоогоор үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд тусгагдсанаар Шар усан голын урсац бүрэн тэжээгдээгүй байгаа тул голоос ус татан авч ашиглах боломжгүй байна. Усны дээж авч ус бохирдуулагчийн дүгнэлт гаргуулан, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

      20.  ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Эгийн гол доторх болон эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж 3тн хог цэвэрлэж хогийн цэгт буулгалаа. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, ган гачиг зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг буруулахын тулд Сав газарт хамаарах Түнэл сумын Ачмаг нуурын нөөцийг хадгалж, хамгаалах зорилгоор сар бүр хийгдэж байгаа усны төвшний хэмжилтийн судалгааг хийхэд усны түвшин 1-3 см-ээс өссөн үзүүлэлттэй байна.

           21. ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өгий нуур сургалт мэдээллийн төвөөр Хархорин сумын 1, 2 сургуулийн сурагчид, экологийн 10 сурагч зуны амралтын экологийн сургалтад хамрагдаж, Өгий нуурын Ус намгархаг газрын амьтан ургамалтай, танилцах сургалтыг Хархорин сумын Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

22.  ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны албан хаагчид Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсгийн хамгийн их малчин өрх төвлөрсөн Сөөгтэй, Тэнгэлэг орчимд зусаж буй айл өрхүүдээр нэг бүрчлэн орж хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаар болон үер усны аюул, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, тэдгээр айл өрхийн мэдээлэл, мал, нохойны тоо болон газрын байршлын талаарх дэлгэрэнгүй судалгааг авч мэдээллийн санд бүртгэлээ. Уг мэдээлэл сурталчилгааны ажилд нийт 86 өрхийн 198 иргэн хамрагдлаа.

23.  ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд аймгийн Жаргалант сумыг дайран өнгөрөх Буянт голын дагуу 12 цэгт байрлуулсан тэмдэгжүүлэлтийн самбаруудад Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн холбогдох журам, голын онцгой хамгаалалтын бүсэд хориглох үйл ажиллагаануудыг харуулсан хуулган бэлдцийг бэлтгэн хэвлүүлж, мэдээллийг шинэлэн сайжрууллаа. Мөн Буянт гол дагуу дрон нисгэж, хог хаягдлын байдалд хяналт хийж ажиллалаа. Сав газрын балансын нэгжид хамрагдах Баян-Өлгий аймгийн 12 сум, Увс аймгийн 4 сум, Говь-Алтай аймгийн 1 сум, Завхан аймгийн 1 сумдад тухай орон нутагтаа Усны тооллого зохион байгуулах албан бичгийг хүргүүллээ.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.