“НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ТӨВ АЗИЙН ЗАМ САНААЧИЛГА 
– МОНГОЛ УЛСЫН ХЭТИЙН ТӨЛӨВ” СЕМИНАР БОЛНО

Дэлхий даяарх нүүдлийн шувуудын замууд нь шувууд болон тэдний амьдрах орчныг хадгалж хамгаалах зорилго бүхий олон улсын хамтын ажиллагааны түншлэлийн янз бүрийн хэлбэрүүдтэй байдаг. Тухайлбал, Зүүн Ази-Австралазийн зам (EAAF) нь улс орнууд, олон улсын байгууллагууд болон бусад талуудын түншлэл дээр суурилдаг.

Харин Төв Азийн зам (CAF) нь олон улсын түншлэлийн бүтэц, хэлбэрээ бий болгох эхний шатандаа явж байна. 2001 оноос хойш, Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенци (CMS) болон Африк-Евразийн нүүдлийн усны шувуудын хэлэлцээр (AEWA) нь Төв Азийн зам (CAF)-ийн институцийн тогтолцоог хөгжүүлэх болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх хүрээг бүрдүүлсэн.

2023 онд Энэтхэгийн засгийн газар болон CMS хоёулаа CAF санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үндэсний төлөөлөгчид, CMS-ийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох талууд уг санаачилгын хүрээнд гарсан саналуудыг нэгтгэх шийдлийн төслийг хэлэлцсэн бөгөөд 2023 оны 5-р сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон CAF Range Meeting дээр уг санаачилгын Ажлын даалгаврын төслийг хэлэлцсэн.

Ийм нөхцөлд Ханнс Зайделийн сан (ХЗС) болон бусад түншүүд хамтран CAF санаачилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал,  2022 оны 11-р сард БНСУ-ын Сөүл хотод болсон CAF Flyway бага хурал, 2023 оны 3-р сард Австралийн Брисбэн хотод болсон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн шувуудын замын түншлэл MOP 11 хурлын үеэр CAF салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. ХЗС нь МУ-ын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулах зорилгоор 2023 оны 8-р сарын 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ээлжит семинарыг зохион байгуулах гэж  байна.

1.      Зохион байгуулагчид

·         МУ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)

·         Ханнс-Зайделийн Сан (ХЗС)

·         Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (ЗАСХТ)

2.     Бүртгэл

            Дараах хаягаар холбогдож бүртгүүлнэ үү. (mungunchimeg-b@hss.de)

 Байршил, огноо

·         Байршил:                    Holiday Inn Улаанбаатар, 2 давхарын хурлын танхим.

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж 24, Улаанбаатар, Монгол Улс

· Огноо                    2023.08.15 (Мягмар гараг) 13:30 – 18:45

230809-Workshop-CMS-Central-Asian-Flyway-MNG.docx

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.