1.      УВС АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ОЙН ЧИГЛЭЛЭЭР 200 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

           БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нар чиглэлийн дагуу Увс аймагт ажиллаж байна. Тус аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа, БОАЖГ, Увсын ай савын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ханхөхийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Түргэн, Өндөрхангай, Малчин сум дундын 3 ойн ангийн нийт 8 байгууллагын 200 гаруй албан хаагч ажиллаж байна.

                 Уулзалтын эхэнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн тухай танилцуулахаас гадна байгаль хамгааллын чиглэлээр Австрали, Канад, АНУ, Герман, Япон, БНСУ-д туршлага судлах богино хугацааны сургалтад хамруулах бэлтгэл ажил хангагдсан тухай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. Мөн онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх ба уг асуудлаар хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн өгөхийг хүслээ.

             Мөн БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой албан хаагчдын дүрэмт хувцас, байнгын ажиглалтын харуулын цэгт шаардлагатай тоног төхөөрөмж, өдөр тутмын хэрэглээний компьютерыг сайжруулах талд анхаарч ажиллана гэв. Түүнчлэн энэ оны 9 дүгээр сард Ус,цаг уур орчны шинжилгээний албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор БНСУ-д туршлага солилцох сургалтад хамруулах боломж бүрдсэн гэв.

Салбарын төлөөлөгчид энэ онд албан хаагчдын нийгмийн байдал сайжирсан, өмнөх үетэй харьцуулахад машин, техникийн хангамж хүрэлцээтэй болсонд талархал илэрхийлж, цаашид ажлаа улам ахиулж байгаль, зэрлэг амьтдаа хамгаалж, жуулчдад нутгийн онцлогийг харуулсан эвент арга хэмжээг тогтмолжуулах, тухтай аялах боломжийг бүрдүүлж ажиллана гэв.

Уулзалтад Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон салбарын төлөөлөл оролцлоо.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.