Төслийг захиалагч байгууллага:


Засгийн газрын тусгай сан “Байгаль орчин, уур амьсгалын сан”


1. Байгаль орчин, уур амьсгалын сан нь “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 7.3 дахь хэсэгт нийцсэн,
байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тул сонирхсон этгээдийг төслөө
ирүүлэхийг урьж байна.


2. Төслийн хамрах хүрээ:


Төсөлд нийслэл, орон нутгаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо,
нөхөрлөл, иргэн (зөвхөн зөвлөх үйлчилгээ) оролцох боломжтой.


3. Төслийн санхүүжилт:


- Төсөлд 20,000,000 (хорин сая) хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгоно.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4, 15.2.3 дахь заалт, “Байгаль орчин, уур амьсгалын сангийн
санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ын 6 дугаар зүйл
болон ажилтны цалингийн зардлыг санхүүжүүлэхгүй.


4. Төсөлд тавигдах үндсэн шаардлага:


4.1. төсөл нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3 дугаар зүйл болон бусад холбогдох хууль
тогтоомжид нийцсэн байна;
4.2. төсөл хэрэгжүүлэгч нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн гүйцэтгэж буй
төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхтай байх (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл);
4.3. төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 20-30 хувийг орон нутгийн байгууллагын, эсхүл өөрийн
хөрөнгөөр санхүүжүүлэх санхүүгийн чадвартай, үүнийгээ нотолсон байх (Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл);
4.4. санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол төсөл
хэрэгжүүлэгч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл энэ
чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд хамтран
ажиллах гэрээтэй байх;
4.5. төслийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан үндэслэл, тооцоо судалгаа, хэрэгжих цаг
дараалал, арга аргачлал, үр ашгийн тооцоолол үндэслэлтэй хийгдсэн байх. Үүнд:
- Үндэслэл;
- Зорилго;
- Зорилт;
- Хэрэгжүүлэх хугацаа, үе шатууд (тухайн ондоо хэрэгжих);
- Үйл ажиллагааны төлөвлөгөө;
- Төслийн төсвийн зарцуулалт (бодитой, үр ашигтай, хэмнэлттэй);
- Төсөл хэрэгжүүлэхэд тохиолдож болох эрсдэлүүд, түүнийг даван туулах арга замууд;
- Төслийн давуу болон сул талууд;
- Төслийн үр шимийг хүртэгсэд;
- Гарах үр дүн;
- Төслийн үйл ажиллагааг тайлагнах.
4.6. өмнө нь байгаль орчны салбарт ямар нэгэн төсөл хэрэгжүүлсэн бол гэрээгээр хүлээсэн үүргээ
бүрэн биелүүлсэн, энэ талаар нотолгоо баримттай байх (гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар хувь)


5. Төсөл хүлээн авах хугацаа:


Төслийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн
1500 цаг хүртэл цахим (ecfund2023@gmail.com)-аар хүлээн авна.


6. Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах: Төслийн үр дүнг тухай бүр цахимаар зарлана.


7. Нэмэлт материал:


Төсөлд оролцох байгууллагууд дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
- Албан хүсэлт, байгууллагын танилцуулга;
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ (хуулбар хувь);
- Дэмжигч байгууллагын хүсэлт (төрийн байгууллага).


8. Холбоо барих хаяг, лавлах утас:


Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан 9, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах
төвийн байр 301 тоот, утас 91991818

СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ татаж харах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.