❗Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай

✅ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд хавсралтад дурдсан газар ашиглагчид нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох бөгөөд онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдье.

❗ Иймд хавсралтад дурдсан газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

❗ Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглах эрхийг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.