ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 6 дугаар сарын 16
Тендер шалгаруулалтын нэр: “Төслийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх контент
боловсруулах, танилцуулах зөвлөх үйлчилгээ”


Тендерийн дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301012
Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Төслийн нэр, дугаар: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох – BMZ Nо. 2016 67 054, 2018 68 272 төсөл”
Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Засгийн
газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн
Босголтын Зээлийн Банкаар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”
төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
“Төслийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх контент боловсруулах, танилцуулах
зөвлөх үйлчилгээ”- БОЯБХУАӨДЗТөсөл/202301012-г албан бичгээр дор дурдсан
баримт бичгийг бүрдүүлэн, баталгаажуулж, дугтуйнд хийж тендерийн нэр, дугаар, тендерт
оролцогчийн нэр, хаягаа бичиж, лацдан 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15:00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Байгууллагын тухай танилцуулга (Зөвлөх багийн үндсэн гишүүдийн танилцуулга,
дипломын хуулбар,CV); Багийн үндсэн гишүүд хамгийн багадаа 3 жилийн ажлын
туршлагатай байх шаардлагатай.
3. Татварын ерөнхий газрын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахимаас авч болно/;
Татварын тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь тендер нээсэн өдрийн байдлаар
хүчин төгөлдөр байна.
4. Шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахимаас авч болно/;
5. Санхүүжүүлэгч байгууллагын үүрэг биелүүлэх тухай амлалт, мэдэгдэл; (Ажлын
даалгаврын хавсралт 2 -оос харна уу)
6. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил /2021,2022/ -д тендерийн төсөвт өртгийн 70%-тай дүйцхүйц үнэ
бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн 2-оос доошгүй гэрээг ирүүлэх шаардлагатай.
7. Техникийн болон санхүүгийн санал бэлдэх /ажлын даалгаврын дагуу бэлдэх/
Багийн бүрэлдэхүүн, ажлын туршлага, гүйцэтгэх үүрэг
Ажлыг гүйцэтгэх аргачлал /дэлгэрэнгүй/
Ажлын төлөвлөгөө /дэлгэрэнгүй/
Санхүүгийн санал, санхүүгийн саналын задаргаа /дэлгэрэнгүй/

Жич: Тендерт оролцогч компаниуд нь гэрээ шууд байгуулах тендерийн урилга дээрх
үндсэн 7 шаардлага болон ажлын даалгаврын шаардлагуудыг хангасан тохиолдолд бага
үнийн аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.
Тендер хүлээж авах болон нээлт хийх хаяг:
Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн
өдрийн 15 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар
хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ. Утас: 70140156,
70140166

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.