L3787/3788-MON: ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
Огноо: 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар, нэр:
Хэнтий аймгийн Дадал суманд Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны
дараах дэд багц тендерүүдэд үнийн санал ирүүлэхийг урьж байна:
1. Бөөр булаг, Хөрш бүл – 3-ын тохижилтын ажил /Ажил/
2. Чингис хааны төрсөн нутагт үйлдвэрлэв брэнд
бүтээгдэхүүний тоног төхөөрөмж нийлүүлэх /Бараа/
Байгаль орчин аялал жуулчлалын яамны захиалгааар Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр Хөвсгөл болон Хэнтий аймагт L3787/3788-МОН: “Тогтвортой аялал
жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн
хүрээнд аялал жуулчлалыг дэмжих бүтээн байгуулалт, авто зам, цахилгаан эрчим хүч,
байгаль орчинд халгүй технологиор дарж булах 2-р зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн
цэгийг тус тус байгуулан ажиллаж байна.
Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд олон нийтийн оролцоотой аялал
жуулчлалыг дэмжсэн жижиг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний хүрээнд дээрх ажил
гүйцэтгэх болон бараа нийлүүлэхэд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны 11:00 цагаас өмнө батлагдсан
үнийн саналын баримт бичгийн дагуу ирүүлнэ үү. Сонирхосон этгээд үнийн саналын баримт
бичгийг дараахь утсаар эсхүл цахим хаягаар хүсэлт гаргаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг
www.tender.gov.mn-с авах боломжтой.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл
Улаанбаатар-21123, Жуулчны гудамж-4/4,
Макс цамхаг 6 давхар, 600 тоот
Утас: 77771501, 95099469, 98034459
Цахим шуудан: orolzodmaa@gmail.com/piustdp@gmail.com

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.