• “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулав.

  • БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН 2023 ОНЫ ХЯНАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (БОЯБХУАӨДЗ)” төслийн II, III шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто тэргүүтэй албаны төлөөлөл Монгол Улсад ажиллав.

  • ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭД, МАЛЧИД, ЭКО КЛУБИЙН СУРАГЧИД ХАМТРАН 200 ГАРУЙ БУЛГИЙН ЭХИЙГ ХАШИЖ, ХАМГААЛЛАА

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Говь-Алтай аймгийн иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалсан бөгөөд жил бүр “Булгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай болсон.

  • ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ба бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.

  • 2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН 02-НЫ БАЙДЛААР 3.89 ТЭРБУМ ТӨГРӨГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРЧЭЭ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

  • КИРГИЗ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцохоор албан томилолтоор Монгол Улсад ажиллав.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ 36 ЖИЛ ҮҮНЭЭС БОАЖЯ-Д 24 ЖИЛ АЖИЛЛАЖ ГАВЬЯАНЫ АМРАЛТАА АВЧ БУЙ ТЗУГ-ЫН ДАРГА А.ЭНХБАТАД БОАЖЯ-НЫ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат салбартаа 36 жил үр бүтээлтэй ажиллаж, гавъяаны амралтаа авч буйд БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл болон ТЗУГ-ын хамт олон хүндэтгэл үзүүллээ.

  • “БЭЛЭН БАЙ АЯН”-Д БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран Стратегийн команд штабын сургуулийг анх удаа зохион байгууллаа. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг БОАЖЯ албан хаагчдын дунд зохион байгуулав.

  • БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 4, 5 дугаар саруудад хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн 42 иргэн, аж ахуй нэгжид холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээг тооцон ажиллав.

  • СИНГАПУР УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМТАЙ ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН ДАГУУ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг”-ийн зорилго нь талуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг цогцлооход харилцан дэмжлэг үзүүлэхэд оршино.

  • МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 30 ХУВИЙГ 2030 ОН ГЭХЭД ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА

Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “НОГООН ХӨГЖИЛ” салбар хуралдааны модератор хийв. Тус хуралдааны панелистээр ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, УАӨСХАШУ-ны зөвлөх, доктор З.Батжаргал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга М.Хуягбаатар нар ажиллалаа.

  • КИРГИЗ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМАНД АЖИЛЛАВ

Орон нутгийн иргэдийн хувьд ХОБОМ-ийг хэрэгжүүлснээр Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани, нутгийн удирдлагат санал хүсэлтээ илэрхийлэх нь нээлттэй болсон. Уурхайгаас гарах шүүрэл усыг ахуйн болон газар тариалангийн хэрэглээнд ашиглах боломжтой болж гадаргын усны ашиглалт сайжирч байгааг онцолж байлаа.

  • ШИНЭЭР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН 4 ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫГ ОФФИСЫН ТАВИЛГА, IT ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАВ

“Төсөлд хамрагдсан байгаль орчны байгууллагууд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах” ажлын хүрээнд шинээр болон өргөтгөн байгуулагдсан Дарьгангын БЦГ, Ачит нуур-Дэвэл арлын БЦГ, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ, Тэсийн гол-Булнайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанд 11 нэр төрлийн 208 ширхэг оффисын тавилга, IT тоног төхөөрөмжийг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөв.

  • НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 154,9 ГА ГАЗРЫГ 7230 МЕТР УРТ ХАШААНААС ЧӨЛӨӨЛӨВ

Зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайс зэргийг албадан буулгах ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд Хамгаалалтын захиргааны 12 албан хаагч ажиллаж 19 нэгж талбайн 7230 метр урт хашаа нийтийн эзэмшлийн 154.9 га газрыг чөлөөлөөд байна.

  •  БУЛГАН УУЛЫН ДУРСГАЛТ ГАЗАРТ ЯНГИР НУТАГШУУЛАВ

Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас 10 янгир барьж, Булган ууланд шилжүүлэн тавих ажил амжилттай боллоо. Тус төсөл цаашид 5 жил хэрэгжиж, байршуулах янгирын тоог 50 болгон нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах юм.

  • УЛААНБААТАР - БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ThaiVietJet КОМПАНИЙН ОНГОЦ 7 ХОНОГТ НЭГ УДАА ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

  • СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА, ТҮМЭНЦОГТ СУМДАД 60 ТОЛГОЙ МОНГОЛ ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛНА

Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас тус аймгийн Дарьганга, Түмэнцогт сумдад өнгөрсөн онд шинээр сэргээн нутагшуулсан популяцийн тоо толгойг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус ажлын хүрээнд энэ жил 60 толгой Монгол тарвагыг сэргээн нутагшуулахаар Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох "Авралын эрэлд" ХХК-тай гэрээ байгуулж, зохион байгуулалтын ажлыг эхлүүлэв.

  • БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ БАРУУН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Үнэлгээний баг Баян-Өлгий, Ховд, Говь-алтай аймаг, Монгол алтайн нурууны УТХГ, Хөх сэрхийн ДЦГ, Хар ус нуурын УТХГ, Монгол элсний БЦГ, Мянган угалзатын БЦГ, Мөнххайрханы БЦГ, Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ-аадтай уулзаж төслийн хөрөнгө оруулалт, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд үнэлгээ хийж, үр дүнтэй танилцав.ОРОН НУТГИЙН ТАЙЛАН 

  •  ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Онги-Таац голын сав газрын захиргаа нь аймгийн БОАЖГ, ГХБХБГ, ХБТХОХ-тэй хамтран Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой нэгж талбарт хамгаалалтын бүсийн давхцалтай эсэх лавлагаа, мэдээллийг гарган ажиллалаа. Аймгийн хэмжээнд 14 сумын 42 нэгж талбарын 369357.27 га талбайг ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр мэдээллийг хүргүүлэв.

  •  УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

“Байгаль орчин, аялал жуулчлалын мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв”-ийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн санхүүжилтээр засвар, үйлчилгээ хийж гүйцэтгэлээ. Ингэснээр байгаль орчны сургалт, сурталчилгаа хийх тав тухтай орчин бүрдэж байна.

  • БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд нийтийн эдэлбэр орчны бүсийн 532.4 га талбайн 164 тн хаягдлыг 126 орчим төрийн болон аж ахуй нэгж байгууллага 1900 гаруй хүн оролцон төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллалаа. Мөн хог хаягдлын ангилан ялгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 820 тн үнс, 1820 кг хуванцар сав, 1627 тн бусад хог хаягдал нийт 4267 тн хог хаягдлын ангилсан байна.

  • ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Өвөрхангай аймгийн Хархорин суманд Отоглох цэг, Үүртийн тохой, Цагаан голын хяналтын постны танилцуулга самбарыг шинэчлэлээ. Шаврын гэзэгийн отоглох цэгийн 2 сүүдрэвчийн дээврийг төмөрлөж, сандал, ширээ, сүүдрэвчийг будаж засварлалаа. Мөн Шаврын гэзэг, Өлийн давааны отоглох цэгийн хог хаягдлыг цэвэрлэж 2 машин хог хогийн нэгдсэн цэгт буулгалаа.

  • ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллагын хашаанд 9×6 харьцаатай хүлэмж барьж шинэсний үр суулган усалгаа арчилгааг хийж эхэллээ.

  • УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хяргас нуур дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын худаг, стандартын жорлонд үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

  • ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

“Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл” уриатай Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаатай хамтран “Хүн бүр байгаль хамгаалагч”өдөрлөгийг Улиастай сумын ЕБС-ийн 250 суралцагчдын дунд зохион байгууллаа.

  • БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа аялал жуулчлал, амралт сувиллын газруудын зураглалыг хийж “Хамгаалалтын бүсийг чөлөөлүүлэх тухай” албан бичиг Эрдэнэцогт, Өлзийт, Баянхонгор сум, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газруудад хүргүүллээ. Шаргалжуут тосгоны хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хашаа барьсан зөрчил илэрсэн тул холбогдох хуулийн дагуу зөвлөмж өгөв.

  • СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Бугат сумын Хужрын голоос усны болон макро сээр нуруугүйтний дээж авсан. Усны дээжийг Булган аймгийн УЦУОША-ны лаборатори шинжлүүлэхээр хүргүүлсэн. Макро сээр нуруугүйтний дээжийг 5 км зайтай 2 цэгээс авав. Урсгалын дээд хэсгийн дээжээс хясаа, мушгиа дун, уушгит дун, шаамий хавч зэрэг бохирдолд тэсвэртэй III бүлгийн шавж илэрснээс тус хэсэгт органик бохирдолтой байгааг урьдчилан хэлж болохоор байна. Биотик индексийн 3-н дээжийг авсны дараа гарган усны шинжилгээний дүнтэй харьцуулан усны чанарын үнэлгээг гаргана.

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд KfW төсөл баг, БОАЖЯ-ны холбогдох албан хаагчид, KfW төслийн Монгол дахь төлөөллүүд тус аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар төслөөс авсан автомашин, тоног төхөөрөмж, 4 улирлын дүрэмт хувцас зэрэг хөрөнгө оруулалтын ашиглалтын байдал, үр дүн, цаашдын тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчдаас бүрдсэн “Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх мэргэжлийн алба” зарласан газар дохиогоор цуглаж, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

  • БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ойн хортон шавжийн судалгааны ажил хийгдэж эхэллээ. Уг ажлын хүрээнд Орхон, Бугат, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдын ойн сангийн 192380 га талбайд ойн хөнөөлт шавжийн хаврын судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Улсын төсвийн хөрөнгөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ойн нөөцийн хэлтэс нь Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Могод, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумын 136600 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааг гүйцэтгэлээ.

  • ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж байгаа дулааны цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэж буй “MITIME GROUP”-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэн ажиллалаа. Сав газарт хамрагдах Завхан аймгийн Идэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас мэргэжилтэн Б.Банзрагчийг зөрчлийн хэрэгт шинжээчээр томилсны дагуу тус суманд үйл ажиллагаа явуулж ус ашиглаж буй цооногт хэмжилт, үзлэг шалгалт хийж, шинжээчийн дүгнэлтийг гарган хүргүүлэв.

  • ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, байгалийн ойн сан нэмэгдүүлэх хүрээнд Хэрлэн гол дагуу 11 га газарт хамгаалалтын хашаа барих ажлыг “Жавхлант арвижих” ХХК гүйцэтгэж, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын ЗДТГ-ын төлөөлөл бүхий ажлын хэсэг ажлын гүйцэтгэлийг хүлээн авлаа. Байгалийн ойн санг нэмэгдүүлэх хүрээнд 2400 ширхэг бургас тарина.

  • ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Ажиглах цамхгийн давхруудын бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдэрч муудсан хэсгийн банзыг солилоо. Цамхаг зорин ирэх иргэдэд нэвтрэх нэг удаагийн тасалбарыг таслахын зэрэгцээ байгалийн цогцолборт газрыг сурталчлан таниулж, хог хаяхгүй цэвэр аялахыг сануулан ажиллав. Хамгаалалтын захиргааны Мод үржүүлгийн газрын хүлэмжийн бүрээсийг сольж, засварлаж дуусгалаа.

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Эрүүл аюулгүй–Цэвэр орчин” бүрдүүлэх 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах, сумандаа цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчныг бий болгох, иргэдийг түр ажлын байраар хангах зорилгын хүрээнд Увс аймгийн Завхан сум орон нутгийн хөгжүүлэх сангийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн доод, дээд хогийн цэгийн талбайн хэмжээг хумих, түрэх, отволдох, цэвэрлэх ажлыг Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-тай гэрээ байгуулан хамтран гүйцэтгэв.

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Увс аймгийн Давст сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагатай хамтран Малчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр Увс аймгийн БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд оролцож, уур амьсгалын өөрчлөлт, Орчны бохирдол, хог хаягдлыг бууруулахад малчдын оролцоо сэдвээр мэдээлэл хийлээ. Уулзалтад 160 гаруй малчид хамрагдаж, мэдээлэл авлаа.

  • МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргаа нь аялал жуулчлалын бүс нутаг болох Мөнххайрхан сумын Долоон нуур гэх газарт нэвтрэх хаалга хийлээ. Мөнххайрхан сумын нийт албан хаагчид болон, сумын иргэдийн хамтаар орон нутгийн зам засах ажилд оролцлоо.

  • ХАР НУУР, ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Буянт голын эхэн хэсэг үндсэн цутгал голууд болох Ганц мод, Төгрөг, Чигэртэй, Хар усны голуудын сав болон Хар ус нуурын сав дагуу ус ашиглалт, бохирдолт, өнөөгийн нөхцөл байдалд хяналт шалгалтаар ажиллаж, үүссэн зөрчлүүдийг шат дараатай арилгах арга хэмжээг авч ажиллаж байна.

  • ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Төрийн болон хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон томоохон хэмжээний “Аялал жуулчлалын зөвлөгөөн” боллоо. Хамгаалалтын захиргааны зүгээс Аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Нээлттэй Дорнод” хөтөлбөрийн танилцуулга, орон нутаг, олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээ шаардлага, үйлчилгээний салбарын чанар стандартыг дээшлүүлэх боломж, нийгмийн болон ногоон бизнес, нүхэн жорлон, хог хаягдал зэрэг арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллийг хүргэлээ.

  • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Байгаль орчин,аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын “Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт албан томилолтоор ажиллах” тухай 02 дугаар удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус сав газрын захиргаанд ажиллав. Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн асуудлаар Дорнод аймгийн БОАЖГ, УЦУОШГ-тай хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Нуурын эргийн хог хаягдал, үхсэн загасыг цэвэрлэх ажлыг Халхгол сум, жуулчны бааз, отгууд, зам ангитай хамтран зохион байгуулж байна. Үхсэн загаснаас дээж авч Мал эмнэлгийн лабораторид, усны дээж зэргийг шинжилгээнд хүргүүллээ.

  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Хөвсгөлд зочлох жил -2023”-ын хүрээнд Ханх сумын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан стандарттай аялал жуулчлал зөвлөгөөнийг “Жорлонгоо өөрчилье” уриатайгаар зохион байгууллаа. Хөвсгөлд зочлох жил, ус ашиглалт, аялал жуулчлал, спорт загас агнуурын талаар мэдээлэл хийж, ус ашиглагч иргэн, ААН-ийн ус ашиглах дүгнэлт гаргаж ажиллав.

  • ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Нарны худаг, Ёлхон зэрэг газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлэв. Мэдээлэл сурталчилгааны ажлаар “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд орчны бүсийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн эко-клубийн сурагчдыг ДЦГ-ын баруун хэсэг болох Тахь усны баярбүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газруудтай танилцуулав.

  • ОНОН БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Хэнтий аймгийн Дадалсум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор тус суманд бүтээнбайгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Үүний хүрээнд хамгаалалтын захиргааныалбан хаагчид Эзэн Чингис хааны төрсөн нутаг болох аяллын бүтээгдэхүүн “Дэлүүнболдог”-ийн нэвтрэх цэг буюу постын байшин, 4 сүүдрэвчийг сэргээн засаж, мэдээллийн самбарыг шинэчлэн байрлууллаа.

  • ОНГИ ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй 10 авто угаалгын газруудын ус ашиглалт, төвийн сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдлын талаарх дүрэм, стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад хяналт тавьж ажиллалаа. Тэдгээрийн 1 нь гүний худаг, 7 нь төвийн шугамд холбогдсон, 2 зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Харин 20 хувь нь бохир усаа соруулдаг бол 70% хувь нь төвийн шугамд холбогдсон 10 хувь үйл ажиллагаа явуулаагүй байна. Тус байгууллагуудад хуулийн хүрээнд холбогдох зөвлөмж, мэдээллийг өгөв.

  • ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ховд аймгийн хувьд БНАТ-ийн хуулийн хэрэгжилт 2023 оны баталсан төлөвлөгөөгөөр улсын дунджаас дээш байгаа ба цаашид улам сайжруулахын тулд орон нутгийн хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж байна. Орон нутгийн хэмжээнд БНАТ-ийн хэрэгжилттэй холбоотой тулгарч буй зарим асуудал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

  • ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Хяргас нуур- Завхан голын сав газрын захиргаа хамтран "Хүн бүр Байгаль хамгаалагч" өдөрлөгийг Улиастай сумын ЕБС-ийн 250 суралцагчдын дунд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Байгаль орчны салбарын хууль тогтоомж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбар тус бүрийн мэдээ мэдээлэл, "Байгалийн диваажин" мэргэжлийн гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг 2 насны шалгаруулж дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

  • ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл аймгийн Ханх суманд “ Стандарттай аялал жуулчлал” аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн болов. Уг арга хэмжээнд 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл 9 төрийн байгууллагын 30 албан хаагч оролцлоо. Сав газрын захиргаанаас энэ үеэр иргэн, ААНБ-уудад, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, амралтын баазуудыг цэвэр усны тоолууржуулах болон хаягдал усны дүгнэлт гаргах талаар мэдээллийг өгөв.

  • ХАН ХӨХИЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хан хөхийн нурууны БЦГ-ын орчны бүсийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад байгаль хамгаалах арга туршлага, байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшихэд судлах шаардлагатай хичээл, тухайн мэргэжил эзэмшихийн давуу тал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, төгсөлтийн баярыг нь тохиолдуулан байгаль орчин, танин мэдэхүйн сэдвээр А.Х.А тэмцээнийг анги тус бүрд нь зохион байгууллаа. Шалгарсан сурагчийг хамгаалалтын захиргааны нэрэмжит “Ирээдүйн байгаль хамгаалагч” шагналаар шагнаж урамшууллаа.

  • МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KFW)-ны төслийн менежер Нина Отто, БОАЖЯ-ны ТХГНБЗ-ын газрын дарга Н.Баатарцогт нараар ахлуулсан Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн явцын үнэлгээний баг, хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзаж төслийн хөрөнгө оруулалт, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд үнэлгээ хийж, үр дүнтэйтанилцлаа.

  • ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд нутгийн иргэдийн байгуулсан "Мэлхий хад 1-р ээлж" иргэдийн бүлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд тухайн газар морь тэмээ сарлаг унуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэд нэгдсэн нэг удирдлагатай болж үйл ажиллагаа явуулж байгаа газартаа тохижилт хийх, хогоо цэвэрлэх зэрэг тодорхой үүргүүдийг хүлээн ажиллах болно.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.