Огноо: 2023 оны 05 дугаар сарын 29
Тендер шалгаруулалтын нэр: “Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч Монгол алтайн уулсын өндрийн
бүс, бүслүүрийн дагуу ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх судалгаа хийх” зөвлөх
үйлчилгээ
Тендерийн дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301014
Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Төслийн нэр, дугаар: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох – BMZ Nо. 2016 67 054, 2018 68 272 төсөл”
Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Засгийн газар хооронд
байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар
(КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах,
уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
“Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч Монгол алтайн уулсын өндрийн бүс, бүслүүрийн дагуу
ургамлан бүлгэмдлийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх судалгаа хийх зөвлөх үйлчилгээ -
БОЯБХУАӨДЗТөсөл/202301014”-г албан бичгээр дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн,
баталгаажуулж, дугтуйнд хийж тендерийн нэр, дугаар, тендерт оролцогчийн нэр, хаягаа бичиж, лацдан
2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Байгууллагын тухай танилцуулга (Зөвлөх багийн үндсэн гишүүдийн танилцуулга, дипломын хуулбар,
CV);
3. Татварын ерөнхий газрын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахимаас авч болно/; Татварын
тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
4. Шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахимаас авч болно/;
5. Санхүүжүүлэгч байгууллагын “Үүрэг биелүүлэх тухай амлалт, мэдэгдэл”;
6. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
/2021, 2022/ -д тендерийн төсөвт өртгийн 50%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн
1-ээс доошгүй гэрээний хуулбар, актын хамт ирүүлэх шаардлагатай.
7. Техникийн болон санхүүгийн санал бэлдэх /ажлын даалгаврын дагуу бэлтгэх/
 Багийн бүрэлдэхүүн, ажлын туршлага, гүйцэтгэх үүрэг
 Ажлыг гүйцэтгэх арга зүй /дэлгэрэнгүй/
 Ажлын төлөвлөгөө /дэлгэрэнгүй/
 Санхүүгийн санал, үнийн саналын задаргаа /дэлгэрэнгүй/
Жич: Тендерт оролцогч компаниуд тендерийн урилга дээрх үндсэн 7 шаардлага болон ажлын
даалгаврын шаардлагуудыг хангасан тохиолдолд бага үнийн аргаар гэрээ байгуулах компанийг
шалгаруулна. Ажлын даалгавар, Үүрэг биелүүлэх тухай амлалт, мэдэгдлийн маягтыг төслийн цахим
хаяг www.baccp.mn -д нэвтэрч зарлал, мэдээлэл хэсгээс авах боломжтой.
Тендер хүлээж авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын 624,
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны 206 тоот өрөө
Тендерийн нээлт хийх хаяг, цаг: Тендерийн нээлтийг оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2023
оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны
Хурлын танхимд нээнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.