Улсын тусгай хамгаалалттай газрын 24 Хамгаалалтын захиргаадын 57 Байгаль хамгаалагчид одоо ажиллаж буй ажлын байраа баталгаажуулж, хуульд нийцүүлж Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч байна.✅БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн зүгээс алслагдмал сум, багт ажилладаг байгаль хамгаалагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг хуульд нийцүүлж нэмэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Төрийн албаны Ерөнхий шалгалтад хамрууллаа. Өмнө нь Улсын тусгай хамгаалалттай газар, Сав газрын захиргаадын мэргэжилтнүүд 570.000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2023 оны 1 сарын 1-нээс гар дээр 1,200,000 төгрөгийн цалин авч байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.